Нийслэлийн шүүх:

Хан-Уул дүүргийн шүүх

Шүүгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн этгээдэд хорих ял оногдуулав

2012 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн шүүхэд шүүгдэгч Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, түүнийг  Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т (“Зориуд худал мэдээлэх”) заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг оногдуулсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т-ийн хувийн байдлыг харгалзан уг ялыг тэнсэж, мөн хугацаанд хянан харгалзахаар тогтоов.

Энэ эрүүгийн хэргийн хохирогч буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн шүүх хуралдаан хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдээлэгдсэн хүн нь Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь сум дундын шүүхийн шүүгч  А. болно. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу хохирогч А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн төлөөлөл тус хуралдаанд оролцов.

Сүүлийн үед шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тухайлбал шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, зориуд худал мэдээлэх, түүгээр ч зогсохгүй заналхийлэх, эрх, эрх чөлөөнд халдах, шүүхийг үл хүндлэх зэрэг хууль бус үйлдлүүд гарах болсныг Шүүхийн Ерөнхий зөвлөл эрс буруушааж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж ажиллах болно.

Цаашид хуулиа мэдэж, сахихыг  иргэддээ  уриалж байна.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

 

Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэмцээнд оролцов

Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулагддаг салбар зөвлөлүүдийн дундах "Спорт арга хэмжээ" 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Улаанбаатар их сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.

Тус дүүргийн Шүүх, Цагдаагийн хэлтэс, Замын Цагдаагийн хэлтсийн хамтарсан В.Амартүвшин ахлагчтай Л.Батбаяр, П.Баясгалан, Б.Дүүрэнжаргал, Г.Ганбагана,  Ж.Эрдэнэчимэг, н.Бямбасүрэн, н.Түмэнбаяр, н.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож гар бөмбөгийн төрөлд 1-р байр алтан медаль, ширээний теннисний төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг мөнгөн медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр Хуульч эмэгтэйчүүдийн холбооны шилжин явах алтан цом хүртэв.

 

Аймаг, Нийслэл, дагнасан шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нар сургалтад суув

Шүүгч, шүүхийн бйагууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу шүүхийн захиргааны удирдлагын чиглэлээр шүүхинй тамгын хэлтэс, албаны дарга нарт зориулсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх богино хугацааны зорилтот сургалтыг Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуультай хамтран 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Удирдлагын академи дээр Аймаг, Нийслэл, дагнасан шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нарын нийт 39 хүнийг хамарсан сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулав.

 

Хан-Уул дүүргийн шүүх иргэдэд мэдээлэл өгөв

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдсан сургалтын дагуу 2011 оны 11 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Д.Хулан, тамгын албаны дарга В.Амартүвшин, мэдээлэл лавлагааны ажилтан Ц.Сансармаа нар шүүхийн мэдээлэл лавлагааны төв иргэний хэрэг, шүүх хэрхэн хүлээн авах тухай хэлэлцүүлэг, 2011 оны шүүн таслах ажиллагааг иргэдэд танилцуулав.

 

Сэтгүүлчид Хан-Уул дүүргийн шүүх дээр сургалт зохион байгуулав

Хан-Уул дүүргийн шүүхтэй сэтгүүлч нар танилцав
 
Шийдвэр, шийтгэх тогтоол
Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3
mod_vvisit_counterӨчигдөр117
mod_vvisit_counterЭнэ долоо хоног120
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног774
mod_vvisit_counterЭнэ сар1717
mod_vvisit_counterӨмнөх сар2944
mod_vvisit_counterНийт22045
Одоогоор манай сайтад
Манайд 3 зочид онлайн